
Алт нь хөрвөх чадвартай ашигт малтмалд тооцогддог хатуу валют юм. Төв банк 2013 онд давхардсан тоогоор 1449 аж ахуйн нэгж байгууллага, гурван иргэнээс зургаан тонн алт худалдан авсан байдаг. Тэгвэл өнгөрсөн оны 11 дүгээр сарын мэдээгээр давхардсан тоогоор 1778 аж ахуйн нэгж байгууллага, 896 иргэн 11 тонн алтаа Монгол банкинд тушаажээ.
Алт тушаалтын хэмжээ ингэж өссөнийг УИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сард баталсан Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. Энэ хуулиар Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ тэг хувь байхаар заасан гэдгийг Уул уурхайн сайд Р.Жигжид хэллээ.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь байна | ||
Үзсэн: 1001 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.