Шууд Chart

Хүнд үйлдвэрийн сайн төслийг дэмжинэ

2015-01-22 18:01:13

Шилдэг техник технологи ашигладаг, байгаль орчинд ээлтэй, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүдийн төслийг дэмжинэ.

УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр “Аж үйлдвэр хөгжүүлэх бодлогын баримт бичиг”-ийг боловсруулж байна.

Төр засгийн төлөөлөл, Аж үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд, холбогдох эрдэмтэн судлаачид боловсруулж байгаа энэ баримт бичигт, хүнд үйлдвэр хөгжүүлэх бүлэг нэг чухал хэсэг нь юм.  

Тухайлбал, Монгол улсад хүнд үйлдвэрийг  ямар хүрээнд хөгжүүлэх, үйлдвэрлэх бүтээгдэхүүн, дотоод гадаадын зах зээлийн борлуулалт, ямар төслүүдийг хэрэгжүүлэх вэ гэдгийг тусгах нь байна. Энэ тухай Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Нэмэхбаяраас авсан ярилцлага сонсоцгооё.


Хүнд үйлдвэрийн сайн төслийг дэмжинэ  
Үзсэн: 902 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй