
Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд хэт их ашигтай ажиллаж байгааг судалгаагаар гаргажээ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар иргэдээс ирж байгаа гомдлын дийлэнх хувийг эзэлдэг арилжааны банкны хүү, шимтгэл хэт өндөр байна гэсэн гомдлын дагуу банкуудын ашиг орлогод судалгаа хийсэн байна.
Энэ судалгаагаар манай улсын арилжааны банкууд дэлхийн арилжааны банкуудын дунджаас таваас арван хувиар илүү ашиг олдгийг тогтоожээ.
Тиймээс арилжааны банкууд өрсөлдөөний тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд шалгалт хийнэ гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан хэллээ.
Арилжааны банкууд хэт их ашигтай ажиллаж байна | ||
Үзсэн: 964 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.