Шууд Chart

Эвхэгддэг цахилгаан машин бүтээгджээ

2013-08-15 16:34:38

Солонгосын KAIST их сургуулийн багш  Со Ин Сүкийн удирдсан баг дэлхийд хамгийн анхны эвхэгддэг цахилгаан машины бүтээлээ.

2011 оноос эхлэн улсын хөрөнгө оруулалтаар судалгааны ажлаа эхэлсэн уг баг өнөөдрийн байдлаар цагт 60-100 км хурдалж чадах "Armadillo-T" нэртэй 500 кг жинтэй , 2 хүний суудалтай , эвхэгдсэн үедээ 1,65  метр урт болох цахилгаан машин бүтээгээд байгаа ба ихэнх суудлын машин дунджаар 2,8 метр урт байдаг гэж тооцвол "Armadillo-T" нь автомашины зогсоолын зайг ихээхэн хэмнэх юм .
 
Машинаасаа буусныхаа дараа удирдлагаараа машинаа эвхэж  шаардлагатай гэж үзвэл жолоочгүй машинаа удирдлагаараа удирдан дахин байрлуулж болох гэнэ.
 
 Япон улсын Засгийн газар иргэдээ   жижиг оврын цахилгаан машинуудыг өргөн хэмжээгээр хэрэглүүлэхийн тулд олон талын хөнгөлөлт үзүүлэх , татвараас чөлөөлөх арга хэмжээг авч амжилттай ажиллаж байгаа бол Солонгос орны хувьд ийм машин унах нь төдий л дасал болоогүй байгаа хэдий ч цаашдаа байгаль орчинг бохирдуулахгүй , автомашины зогсоолыг үр дүнтэй ашиглуулахын тулд жижиг оврын цахилгаан машинуудыг өргөн хэрэглүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно гэжээ.
Эвхэгддэг цахилгаан машин бүтээгджээ

Эвхэгддэг цахилгаан машин бүтээгджээ

Эвхэгддэг цахилгаан машин бүтээгджээ

Эвхэгддэг цахилгаан машин бүтээгджээ

Эвхэгддэг цахилгаан машин бүтээгджээ

Эвхэгддэг цахилгаан машин бүтээгджээ


Эвхэгддэг цахилгаан машин бүтээгджээ  
Үзсэн: 1956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй