Шууд Chart

Хүүхдүүд хоол тэжээлийн амин дэмийг хүнснээс авдаг байх хэрэгтэй

2015-01-29 13:52:02

Манай улс сүүлийн 10 жилд бага насны хүүхэддээ амин дэмийн нэмэлт тэжээл өгдөг болсон. Үүний үр дүнд тураалтай, сульдаатай, намхан хүүхдүүдийн хувь хэмжээ буурсан тухай Эрүүл мэнд, спортын яамнаас онцлож байна. Судалгааны мэдээллийг тус яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн н.Ганзориг ярилаа.

Амин дэмийн хэрэглээгээ бид бусад улсын жишгээр хүнснээсээ авах цаг ирсэн гэдгийг хэлж байна. Учир нь Олон улсын байгууллагын дэмжлэгээр авч ирсэн нэмэлт амин дэмийн тусламж сүүлийн жилүүдэд танагдах болсон юм. Одоогоор эрдэс бодисын нэмэлт тэжээлээ манай Засгийн газар өөрөө хариуцдаг. Харин 0-5 хүртэлх насны хүүхдийн нэмэлт А, Д аминдэмийн хэрэглээг 16 аймгийн хэмжээнд олон улсын байгууллагын хөтөлбөрөөр дамжуулж үнэ төлбөргүй авч байгаа юм. 


Хүүхдүүд хоол тэжээлийн амин дэмийг хүнснээс авдаг байх хэрэгтэй  
Үзсэн: 1047 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй