
Тариа тарих шаардлагагүйгээр курс эмчилгээ болдог элэгний С вирус устгадаг шинэ эмийг бүртгүүлнэ гэж “Эрүүл элэг” хөтөлбөрийн эмч нар хэллээ.
Саяхан эмийн бүртгэлд бүртгэж, эмчилгээнд нэвтрүүлэх гэж байгаа Софосбувир эмийг интерферон, Рибавирины хамт хэрэглэх юм. Ингэснээр энэ эмийн үйлчилгээний үр дүн 90-ээс дээш хувьтай гэж эмч нар хэлдэг. "Америкийн нэгдсэн улс эдгээрийн нэгдэл болсон, уухад хялбар эмийг шинээр эмчилгээнд гаргаад байна. Үүнийг манай улс мөн хямд өртгөөр оруулж ирэхээр судалж байгаа" гэж Оном сангийн судалгааны ажилтан, хүний их эмч Д.Бэхболд хэллээ.
Одоо эмчилгээнд нэвтрүүлж байгаа Софосбувир нь бусад эмийн хамтаар нэг хүний курс эмчилгээний зардал дунджаар 3900 америк доллар болох юм. Харин Хармони эмийг эмчилгээнд нэвтрүүлэхдээ үүнээс аль болох хямд үнээр оруулж ирнэ гэдгийг дуулгалаа.
Элэгний С вирус устгадаг шинэ эмийг бүртгүүлнэ | ||
Үзсэн: 2359 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.