
Error loading player: No playable sources found
Яг одоо Монголын үнэт цаасны нээлттэй өдөрлөг Монголын хөрөнгийн биржийн арилжааны танхимд болж байна. Энэ нээлттэй өдөрлөгийн үеэр иргэд Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны талаарх сүүлийн үеийн үнэн зөв ойлголт мэдээллийг авах боломжтой. Түүнчлэн 1991-1994 оны хувьчлалаар тараасан цэнхэр, ягаан тасалбар, данстай эсэхийг шалгуулж, дансны үлдэгдэл, орлого байгаа үгүйг мэдэх боломж энэ үеэр бүрдэх юм. Монголын үнэт цаасны нээлттэй өдөрлөгийн гол зорилго нь иргэдийн хөрөнгийн зах зээл, үнэт цаасны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, оролцоог дээшлүүлэх гэдгийг Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Д.Ангар хэлж байна.
Мөн өдөрлөгийн үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууган болон нэр алдартай зарим хүнд хувьцааны багцыг бэлэглэж, хувьцааны арилжаанд оролцох эхлэлийг тавих аж. Түүнчлэн энэ үеэр иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулан хөрөнгийн зах зээлээс мөнгө олох боломж, ногдол ашгийн мэдээ, хөрөнгө оруулалтын зөвлөгөө, брокерийн болон төлбөр тооцооны данс нээх үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуулт, санал хүсэлтэд хариулт өгөх юм. Үнэт цаасны нээлттэй өдөрлөг маргааш үргэлжилнэ.
1991 оны хувьчлалаар тараасан цэнхэр, ягаан тасалбараа шалгуулж болно | ||
Үзсэн: 7141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.