Шууд Chart

Эдийн засгийн хямралыг Засгийн газар авч хэлэлцэх ёстой

2015-02-10 14:34:36

Шийдлийн Засгийн газар гэрээгээ биелүүлэхгүй бол МАН Засгаас гарна гэдгээ илэрхийллээ.

Шинэчлэлийн Засгийн газар унасаны дараа Шийдлийн Засгийн газрыг байгуулахдаа Ардчилсан намын удирдлагууд МАН, МАХН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Энэ гэрээгээр эдийн засгийн хямралаас гаргах үйл ажиллагааг Засгийн газар цаг алдалгүй авч хэрэгжүүлэх ёстой. Гэтэл Ардчилсан нам гэрээгээ биелүүлэхгүй байгаа учраас цаашид засагт хамтрахгүй байж ч болно гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ярилаа.


Эдийн засгийн хямралыг Засгийн газар авч хэлэлцэх ёстой  
Үзсэн: 892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй