
"Цэргийн бодол", "Аавдаа" зэрэг олон дуугаараа олон нийтийг байлдан дагуулж асан “Хурд” хамтлаг энэ онд 20 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Тэд ойдоо зориулсан тоглолтуудаа өнгөрсөн 3 сараас эхлэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд мартын 8-аар эхчүүд, бүсгүйчүүдэд зориулан “Ханьдаа дуулъя” нэртэйгээр хүргэсэн бол цэргийн баяраар “Цэргийн баяр” тоглолтоороо эрчүүддээ бэлэг барьсан билээ. Тэгвэл энэ удаад тэд энэ сарын 24-29-нд урд хөршийн ӨМӨЗО-ыг зорин, 20 жилийн ойн хүрээнд Өвөр Монголын Ордос, Бугат хотод бүрэн хэмжээний тоглолтоо хийх болжээ.
"Хурд" хамтлаг ӨМӨЗО-д тоглолтоо хийнэ | ||
Үзсэн: 1642 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.