Шууд Chart

“Нүд алдам” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

2013-08-20 10:39:46

Сар бүр хэвлэгддэг “Нүд алдам” сэтгүүлийн энэ сарын шинэ дугаар хэвлэгдэн гарлаа.Тус сэтгүүл шар мэдээллээс ангид хол, уншигч танд хорвоогийн сонин хачнаас дуулгаж,танин мэдэхүй, соён гэгээрүүлэх, оюуны алжаал тайлах мэдээ мэдээллийг хүргэхийг зорьдгоороо бусдаас ялгаатай, илүү өгөөжтэй. Нүд алдам сэтгүүлийн энэ удаагийн дугаарт ЮНЕСКО-д бүртгэлтэй манай орны соёлын өвүүдийн тухай, Ховд нутгийн бахдам гайхам бүхний тухай, адал явдалт угсаатны аялал буюу жуулчлахад тааламжтай бүс нутгуудын тухай, Алтайн уулсын сүр хүчит амьтдын талаар сонирхолтой бөгөөд таны мэдлэгт дусал нэмэр болохуйц мэдээллүүд нийтлэгджээ. Мөн тус сэтгүүлээс та загвар өмсөгч Хулангоогийн ярилцлагыг уншихаас гадна таны гэр бүлийн амьдралд нэмэр болохуйц зөвлөгөөг авч болох аж. Түүнчлэн дэлхий дахины байгаль экологийн сонин хачин шинэ соргог бүхнийг энэ удаагийн дугаарт нийтэлжээ. Уншууштай, мэдүүштэй мэдээ мэдээллээр дүүрэн тус сэтгүүлээр архив үүсгэхэд хамгийн тохиромжтой мэт санагдсаныг дурдахад таатай байна.


“Нүд алдам” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа  
Үзсэн: 2183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй