Шууд Chart

Соёл, урлагийн салбар ялгаварлан гадуурхалтгүй болно

2013-08-27 11:32:12

Өнөөдөр ССАЖЯ-нд дээр соёл, урлагийн байгууллагууд гадаад, дотоодын жуулчдад үнийн ялгаваргүй үйлчлэх болсон талаар мэдээлэл хийлээ.  Тус яамнаас харилцан адилгүй үнийн тарифаар үйлчилж байсан соёл, урлагийн газруудад шалгалт хийсэн байна.

үүний үр дүнд ирэх сараас эхлэн соёл, урлагийн салбар ялгаварлан гадуурхалтгүй болно хэмээн албаны хүмүүс мэдэгдлээ.
2003 онд тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан А.Цанжид Монгол Улсын Засгийн Газраас 2003 оныг “Монголд зочлох жил” болгосонтой холбогдуулан төрийн өмчийн соёл, урлагийн байгууллагуудын үзвэр, үйлчилгээний жишиг тарифийг 02 дугаар сарын 27-ны өдрийн 54 тоот тушаалаар баталсан байдаг юм.
 
Үүнд:
д/д
Байгууллга
Насанд хүрэгчид
Хүүхэд
1
Эрдмийн театр, чуулга
5000-8000 төг
1000-3000 төг
2
Улсын цирк, филармони
5000-8000 төг
500-1000 төг
3
Улсын хүүхэлдэйн театр
1000-3000 төг
500-1000 төг
4
Улсын музей, галерей
1000-2500 төг
100-500 төг
 
Гэвч “Үйлчилгээний тариф тогтоох тухай” уг тушаал гараад өдгөө 10 жил болж байгаа ч гаргасан тушаал, шийдвэрийн биелэлтэндээ хяналт тавих тогтолцоо  сул байснаас  төрийн өмчийн соёл урлагийн байгууллагууд гадаад, дотоодын иргэн, жуулчдад баталсан тушаалын дагуу нэг үнээр, үнийн ялгаваргүйгээр үйлчилээгүй нь тогтоогджээ.  
Иймд ССАЖЯ тус тушаалын хэрэгжилтийг хянахаар мэргэжлийн урлагийн 5 байгууллага, улсын чанартай 9 музейд шалгалт хийлээ.
 
  
 
Мэргэжлийн урлагийн байгууллагаас:
Шалгалтаар Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга:
Насанд хүрэгчид: Гадаад- 25.000 төг; дотоод- 6000 төг; жуулчин- 11.000 төг
Хүүхэд: Гадаад- 6000 төг; дотоод- 3000 төгрөгөөр
Улсын музейнүүдээс:
1.    Монголын театрын музей:
Насанд хүрэгчид: Гадаад- 1500 төг; дотоод-1000 төг
2.    Хархорум музей:
Насанд хүрэгчид: Гадаад -5000 төг; дотоод-3500 төг
3.    Чойжин ламын сүм музей:
Оюутан гадаад- 2500 төг, дотоод-1500 төгрөгөөр тус тус гадаад, дотоод хэмээн ялгавартайгаар үнээ батлан мөрдөж байсан юм.
Тус тушаалын хавсралтаар баталсан жишиг үнийн тарифаас одоо мөрдөж байгаа хамгийн өндөр үнэ нь:
Мэргэжлийн урлагийн байгууллагад:
·         Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
                                    насанд хүрэгчид – 25.000 төг    3.2 дахин өндөр
                                     хүүхэд                  - 6000 төг        2 дахин өндөр
·         Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
насанд хүрэгчид – 15.000 төг    1.8 дахин өндөр
 хүүхэд                  - 5000 төг       1.6 дахин өндөр
·         Улсын драмын эрдмийн театр
 насанд хүрэгчид – 30.000 төг    3.7 дахин өндөр
 хүүхэд                  - 8000 төг       2.6 дахин өндөр
·         Улсын филармони
насанд хүрэгчид – 30.000 төг    3.7 дахин өндөр
 хүүхэд                  - 5000 төг       5  дахин өндөр
·         Улсын хүүхэлдэйн театр
насанд хүрэгчид – 2500 төг        
 хүүхэд                  - 2500 төг       2.5 дахин өндөр
Улсын музейнүүдэд:
·         Монголын үндэсний музей
насанд хүрэгчид – 30.000 төг    3.7 дахин өндөр
 хүүхэд                  - 8000 төг       2.6 дахин өндөр
·         Богд хааны ордон музей
насанд хүрэгчид – 5000 төг          2 дахин өндөр
 хүүхэд                  - 1000 төг           2 дахин өндөр
·         Байгалийн түүхийн музей
насанд хүрэгчид – 5000 төг           2 дахин өндөр
 хүүхэд                  - 500 төг             2 дахин өндөр
·         Чойжин ламын музей
насанд хүрэгчид – 5000 төг           2 дахин өндөр
 хүүхэд                  - 500 төг             2 дахин өндөр
·         Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей
насанд хүрэгчид – 5000 төг          2 дахин өндөр
                        хүүхэд                  - 600 төг              1.2 дахин өндөр
·         Хархорум музей
насанд хүрэгчид – 5000 төг          2 дахин өндөр
 хүүхэд                  - 1000 төг        2 дахин өндөр
·         Монголын театрын музей
насанд хүрэгчид – 1500 төг   
 хүүхэд                  - 500 төг      
·         Монголын уран зургийн галарей
насанд хүрэгчид – 2000 төг   
 хүүхэд                  - 500 төг      
·         Үлэг гүрвэлийн музей
насанд хүрэгчид – 1000 төг   
 хүүхэд                  - 500 төг       тус тус байна.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас эдгээр байгууллагын удирдлагуудад сануулах арга хэмжээ авч байгаа бөгөөд орон нутагт зөвлөмж хүргүүлэх юм. Харин ноцтой зөрчил гаргасан ҮДБЭЧ, Хархорум музейн удирдлагуудыг солих шийдвэр гаргаад байна.

Соёлын салбар нь хүний эрхийн соёлыг түгээх ёстой байтал ийнхүү гадаад, дотоод хэмээн ялгаварлан хандаж байгаа нь манай улсад ирж байгаа жуулчдад таагүй сэтгэгдэл төрүүлэх нь дамжиггүй юм. Тиймээс ССАЖЯам 9 дүгээр сарын нэгний дотор соёл, урлагийн салбарын ялгаварлан гадуурхалтыг арилгахаар болоод байна.  


Соёл, урлагийн салбар ялгаварлан гадуурхалтгүй болно  
Үзсэн: 1157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй