Шууд Chart

А.МӨНХБААТАР: Залуу уран бүтээлчид гэдгээрээ энэхүү төсөлд оролцож байна

2013-08-27 15:22:34

МҮОНРТ-ийн IV нэгдлийн редактор А.Мөнхбаатартай цөөн хором хөөрөлдлөө. Тэрээр үндсэн математикч мэргэжилтэй нэгэн бөгөөд ОХУ-ын Соёл, урлагийн их сургуулийг хэвлэл мэдээллийн найруулагч, сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Одоо Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд сурч байгаа аж.

Мөн А.Мөнхбаатар “Miss Mongolia-2013” тэмцээнийг 3 дахь жилээ хөтлөх гэж байгаа юм байна.
 
Энэ удаагийн “Miss Mongolia-2013тэмцээнийхээ талаар товч мэдээлэл өгнө үү?
 
Манайд анх миссийн тэмцээн зохион байгуулагдах болсоор өдгөө 10 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна.
Тиймээс бидний зохион байгуулж байгаа “Miss Mongolia-2013” тэмцээн МҮОНРТ-тэй хамтран гурав дахь жилээ телевизийн төсөл нэвтрүүлэг болж үзэгчдэд хүрэх юм.
 
Энэхүү тэмцээнийн тэргүүн миссээр шалгарсан гоо бүсгүй Японы Окинаво хотноо болох “Miss International-2013” олон улсын тэмцээнд оролцох эрхийг авна. Дэд миссээр шалгарсан гоо бүсгүй Африкийн Экваторт болох “Miss World tourism-2013”, гуравдугаар байранд шалгарсан гоо бүсгүй БНСУ-ын Сөүл хотноо зохиогдох “World miss University-2013 ” тэмцээнд тус тус Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээр шагнагдах юм.
Бусад хөгжингүй орнууд гоо бүсгүйн шалгаруулах миссийн тэмцээнийг олимпи юмуу бусад улс орнуудад зохион байгуулагддаг томоохон тэмцээн уралдаануудтай адилтган үздэг. Гэтэл манай улсад хэдэн гоо охид өрсөлдөөд нэг нь шалгардаг гэж ойлгоод байдаг. Энэ үгүй юм, гоо бүсгүйчүүд гэдэг тухайн улс орныхоо нүүр царай болдог бол, хоёрдугаарт, өөрийн улс орны соёл өвийг бусад улс орнуудад таниулдаг, сурталчилдаг ач холбогдолтой. Гуравдугаарт, Олон улсын болон гуравдагч орнуудад зохиогддог арга хэмжээнүүдэд “элч” болоод зогсохгүй дуу хоолой болдог. Мөн олон улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад өөрсдийн хувь нэмрээ оруулдаг байх жишээтэй.
 
“Miss Mongolia-2013” тэмцээнээс шалгарсан гоо бүсгүй маань дэлхийд зэрэглэлээрээ гуравдугаарт ордог олон улсын миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.
 
Тэр ч утгаараа бид аль болох олон гоо бүсгүйчүүдийг энэ удаагийн 10 жилийн ой тэмцээнд оролцуулах зорилгоор хөдөө орон нутгаас гоо бүсгүйчүүдээ сонгон шалгаруулж, бүртгэж авсан.
 
Энэ удаагийн тэмцээнийн гоо бүсгүйчүүд маань 6 номинациар өөрийгөө үзэгчдэд нээж харуулна. Үүнд: спорт мисс, фото мисс, мисс модел, мисс авьяас, “мисс bikini”, “оюунлаг мисс” гэсэн төрлөөр оролцох юм.  
 
Түүнчлэн МҮОНРТ-ээс энэ удаагийн тэмцээнийг маш өндөр зохион байгуулалт доор хийхээр чармайн ажиллаж байна. Учир нь энэ тус тэмцээнийн өөрийнх нь 10 жилийн ой болж байгаа юм. Бид эцсийн тэмцээн шалгаруулалт хүртэл 16 цуврал нэвтрүүлэг хийнэ. Энэхүү нэвтрүүлгийг тун удахгүй манай МҮОНРТ-ийн эфирээр алгасахгүй шимтэн үзээрэй.
 
Залуу хүний хувьд тэр бүр хүн болгонд олдоод байхгүй миссийн тэмцээнийг өөрөө хөтөлдөг. Тэр ч утгаараа энэхүү гоо үзэсгэлэнгийн тэнгэр болсон энэхүү тэмцээнийхээ талаар залуу хүнийхээ сэтгэгдлийг хуваалцана уу?
 
Надаас гадна хөтлөгч, редактор Г.Ханхүү мөн ажиллана. Бидний хувьд залуу үе, залуу уран бүтээлчид гэдгээрээ энэхүү төсөлд оролцож байна гэж боддог.
 
Хувь хүний хувьд гэх юм бол сургуулиа төгссөж, Монголд ирсэн цагаас хойш миний хийж чадах зүйл бол идэр, өсвөр үеийнхэнд цэнхэр дэлгэцээр дамжуулан зөв хүмүүжил, зөв төлөвшил, боловсрол олгох юм байна гэдгийг би өөрөө ойлгосон. Тиймээс миний хийсэн, хөтөлсөн бүх нэвтрүүлэг нь тэрхүү зорилтод бүлгийн хүүхдүүдэд ямар нэгэн юм үлдээчих юмсан, бүтээлч байгаад цаашдынх нь ирээдүй үйлсэд нь хувь нэмэр оруулчих юмсан гэдэг утга бүхий зорилгоор хийгддэг гэж хэлмээр байна.

А.МӨНХБААТАР: Залуу уран бүтээлчид гэдгээрээ энэхүү төсөлд оролцож байна  
Үзсэн: 4350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.26.xxx [202.179.26.xxx] 2014-03-18 16:20
Munkhbaatar gej shalihgui zaluu uuruuguu reklamdah geed yadchih yumaa kkk

Бидэнтэй нэгдээрэй