
Монгол Улсын төсвийн орлого, зарлага, батлан хамгаалах зардал /сая төг/
Он |
Төсвийн орлого |
Төсвийн зарлага |
Батлан хамгаалах зардал |
Төсвийн зарлагад эзлэх хувь |
1941 |
166.2 |
176.8 |
81.9 |
46.3 |
1942 |
149.3 |
157.9 |
81.5 |
51.6 |
1943 |
182.3 |
185.4 |
96.7 |
52.2 |
1944 |
230.7 |
217.2 |
105.5 |
48.6 |
1945 |
301.9 |
287.7 |
121.7 |
40.3 |
АНУ 1941 оноос өөрийн холбоотнууддаа тусламж үзүүлэх “lend lease” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж 50,1 тэрбум ам долларын эд зүйл олгосон ажээ. Энэ нь байлдааны зэвсэг, техник, бусад цэргийн эд хогшлыг түрээсээр зээлүүлэхэд чиглэсэн хөтөлбөр ажээ. Түүний багагүй хэсэг нь ЗХУ-д оногдож эл хөтөлбөрийн дагуу 11,3 тэрбум ам долларын зэвсэг, техник, хүнс, хувцас нийлүүлсэн байна. Тухайлбал, АНУ-аас ЗХУ-д дайны жилүүдэд,
- байлдааны нисэх онгоц-14795 ш
- ачааны автомашин-375883 ш
- жип машин- 51503 ш
- трактор-8701 ш
- мотоцикл-35170 ш
- зенитийн их буу-8213 ш
- тэсрэх бодис-345735 тонн
- ачааны вагон-11155 ш
- галт тэрэгний зүтгүүр-1981 ш
- радио станц-38051 ш
- хээрийн телефон утасны аппарат-400711 ш
- телефон утасны кабель-2 сая км
- радио локатор-445 ш
- цэргийн гутал-15,417 сая хос
- автомашины дугуй (покрышка)-3,8 сая ш
- байлдааны усан онгоц-552 ш
- мөс зүсэгч усан онгоц-3ш
- металл боловсруулах суурь машин
- 38,1 мянган ширхэгийг тус тус нийлүүлсэн ажээ.
Мөн Их Британи 1,7 тэрбум ам долларын үнэ бүхий дараах эд материал нийлүүлсэн байна. Үүнд:
- байлдааны нисэх онгоц-7411 ш
- танк эсэргүүцэх их буу-548 ш
- зенитийн их буу-385 ш
- радио станц-7041 ш
- радио локатор-1648 ш
- байлдааны усан онгоц-21 ш-ийг нийлүүлжээ.
Түүнчлэн Канад улс 200 сая ам.долларын үнэ бүхий тусламжийг ЗХУ-д нийлүүлжээ. Дээрх холбоотон улсуудаас ЗХУ-д үзүүлсэн тусламжийн хэмжээ нь Монгол Улсынхаас хавьгүй илүү байгаа ч уг тусламжийн цаад зорилго нь эрс өөр юм. АНУ, Английн тусламж нь дараа эргүүлэн төлөх нөхцөлтэй бол Монголын ард түмний тусламж нь чин сэтгэлийн, хариу нэхээгүй тусламж гэдгээрээ зарчмын ялгаатай билээ.
Сүүлийн үед судалгааны эргэлтэд орсон Оросын талын зарим баримтаар Монголоос үзүүлсэн тусламжийн үнийг өөр өөр байдлаар үнэлсний дотор 153 сая төгрөг хэмээн үнэлсэн байх нь ч бий. Энэ нь Монголын ард түмнээс тусалсан тусламжийн талаар нухацтай судалгаа хийх шаардлага Монголд төдийгүй, ОХУ-д ч байгааг харуулж буй хэрэг бөгөөд угаас энэ талын судалгаа дутуу дулим байгаатай холбоотой юм.
Чингэж дөрвөн жил гаруй үргэлжилсэн Зөвлөлтийн эх орны ба дэлхийн II дайны үед БНМАУ, ЗХУ-тай ямагт хамт байж, нийтийн ялалтын төлөө чадах бүхнээ зориулсан түүхтэй. Монголын ард түмний энэхүү тусламж нь Зөвлөлтийн ард түмэнд санаа сэтгэлийн дэмжлэг болж, Улаан цэргийн ялалтанд зохих үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой. Нөгөө талаар энэхүү тусламж дэмжлэг нь хүн төрөлхтөний дайсан болж байсан фашизмыг ялахад Монголын ард түмнээс оруулсан хувь нэмэр, Зөвлөлтийн ард түмэнтэй хамт ялалт байгуулсны нэгэн илэрхийлэл болох нь дамжиггүй.
Монголчууд ЗХУ-ын хамгийн анхны холбоотон болсон төдийгүй өөрсдийн боломжийн хэр хэмжээгээр тусламж үзүүлсэн гэж хэлж болно.
Эх орны их дайнд монголчуудын оролцоо, хувь нэмрийг гадаадын судлаачид урьд төдий л дурсдаггүй байсан юм. Харин сүүлийн жилүүдэд Оросын түүхчдийн бүтээлүүдэд АНУ, Английн тал бидэнд туслахыг төдий л яарахгүй байхад Монголын ард түмэн нэн даруй тусалсан, монголчуудаас улаан армид үзүүлсэн тусламжийг германы эсрэг эвсэлд шууд бусаар оролцсон гэж үзэж болно гэх зэргээр шинэ хандлага илэрхийлэх болжээ.
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн
Цэргийн түүх судлалын төвийн дарга,
түүхийн ухааны доктор (Ph.D),
профессор,хурандаа С.Ганболд
Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид туслах хөдөлгөөн өрнүүлсэн нь /III хэсэг/ | ||
Үзсэн: 1536 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.