
АНУ-ын Клевленд хотноо "Кавалерс" багийн ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг ОУ-ын Хүүхдийн "Континентал Кап-2015" тэмцээнд оролцох Монголын өсвөрийн баг тамирчид маргааш /07.01/ АНУ-ыг зорино. Монголын өсвөрийн баг тамирчид энэхүү тэмцээнд 3 дахь жилдээ оролцож байгаа юм.
2013 онд U14 насны шигшээ баг, 2014 онд U13, U15 насны эмэгтэй, U13, U15, U18 ангиллын эрэгтэй сагсчдын таван баг 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцсон байна. Тухайлбал, 2014 оны тэмцээнд эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн бол эрэгтэй багууд 5, 9, 11-р байрт шалгарсан амжилттай оролцжээ.
Энэ удаагийн "Континентал Кап-2015"-д бага нас, ахлах насны ангиллаар эрэгтэй хоёр баг, эмэгтэй нэг баг оролцохоор болж бэлтгэл сургуулилтаа ханган 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй АНУ-ыг зорих гэж байна.
Дэлхийн 31 улсын 5100 гаруй тамирчин спортын гурван төрлөөр өрсөлддөг энэхүү тэмцээнд Монголын өсвөрийн баг тамирчид жил бүр оролцон туршлага солилцсоноор ур чадвараа дээшлүүлэхэд томоохон түлхэц болдог юм.
МҮСБХ-ноос өсвөрийн тамирчдаа бэлтгэн энэхүү наадамд оролцуулж, ирээдүйд NBA-д оролцох зорилго тавин хичээллэж буй юм.
МСБХ
Сагсан бөмбөгийн өсвөрийн баг тамирчид маргааш АНУ-ыг зорино | ||
Үзсэн: 1496 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.