
Оросын спортын бөхийн ерөнхийлөгч, ДБНХ-ны Шүүгчдийн хороог удирддаг, тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч М.Мамиашвили хоёр сарын өмнө зохих баримтуудыг бүрдүүлж өгсөн ч АНУ-д зорчих виз олгосонгүй учир Лас-Вегас хотод болох ДАШТ-нд оролцох боломжгүй болжээ.
АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны авто хариулагчаас “Эрхэм ноён Мамиашвили танд АНУ-д нэвтрэх виз олгохоос татгалзлаа.” хэмээн хариулжээ.
М.Мамиашвили виз олгоогүй явдалтай холбогдуулан мэдэгдэл хийхдээ "Би ДБНХ-ны Шүүгчдийн хороог удирддаг учир олимпийн эрх олгох тэмцээнд заавал оролцох ёстой байсан юм. Түүнээс гадна би ОБСХ-ны ерөнхийлөгчийн хувьд багаа дэмжих шаардлагатай. АНУ бол дэлхийн хамгийн ардчилсан орон гэгддэг, гэтэл гаргасан шийдвэрийг нь өөрчлүүлэх ямар ч гомдол, хүсэлтийг хүлээн авахгүй байна, ер нь ч хүлээн авдаггүй бололтой. АНУ-д чөлөөтэй зорчих ганц л арга байдаг юм байна, АНУ-д таалагдахын тулд эх орноосоо урвагч байх ёстой юм байх, би тийм алхам хэзээ ч хийхгүй. АНУ бол улс орноосоо завшсан хөрөнгө мөнгөө авч очсон, эх орноосоо урвасан хүмүүсийг орогнуулдаг газар болсон юм байна. Урьд нь би АНУ-д хэдэнтээ зорчиход виз зүгээр л олгодог байсан, Америкийн спортын бөхийн холбооны хамтран ажилладаг нөхдүүд дэмжиж туслаад визийг төвөггүй бүтээдэг байсан, гэтэл энэ удаа олгосонгүй. Энэ явдал нь АНУ нутаг дэвсгэр дээрээ ДАШТ шиг өндөр зэрэглэлийг тэмцээнийг хойшид зохион байгуулах эрх авах асуудлыг төвөгтэй болгож байна. Олимпийн эрх олгох ДАШТ-ний шүүлт хичнээн ч маргаантай явагдсан манай бөхчүүдийн ур чадвар өрсөлдөгчдийнхөөсөө хол давуу байгаа учир манай баг олон медаль, олон олимпийн эрх авна гэдэгт би бүрэн итгэж байна” гэжээ.
МЧБХ
М.Мамиашвилид АНУ-д зорчих виз олгосонгүй | ||
Үзсэн: 459 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.