Шууд Chart

Өрлөг жанжны сүүлчийн гэрэл зураг

2013-09-09 16:03:45

Гэртээ уйгаржин монгол бичгээр бичсэн ном уншиж буй энэ эрийн царай тун ч ядрангуй харагдана. Энэ бол нэгэн цаг үед БНМАУ-ыг удирдаж явсан өрлөг жанжин Х.Чойбалсангийн сүүлчийн түүхэн гэрэл зурагнуудын нэг.

Чухам хэн гэдэг зурагчин авсан нь өнөө хүртэл тодорхойгүй. Ямартай ч ЗСБНХУ-ын нийслэл Москва хотруу явахаасаа өмнө авахуулсан зураг гэдэгтэй түүхч, судлаачид санал нэгтэй байдаг юм. Тэр үеийн оросын элчин сайд болон орос эмч мэргэжилтнүүдийн ятгалгаар Х.Чойбалсанг Москва руу эмчилгээнд авч явсан гэдэг бөгөөд түүнтэй хамт жанжны хамгийн ойр дотно итгэлт хүн Гадаад явдлын яамны сайд Н.Лхамсүрэн явсан аж. Өрлөг жанжны амьдралын сүүлчийн өдрүүдэд  Орост хамт суралцаж байсан туслах П.Шагдарсүрэн, сайд Н.Лхамсүрэн нар байсан гэдэг. Улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан Маршал 1952 оны хавар буюу цагаан сарын өмнөхөн нэгдүгээр сарын 26-нд мэс заслын ширээн дээр таалал төгсчээ. Монгол Улс түүхэндээ ганцхан удаа “цагаан сар”-ыг тэмдэглээгүй өнгөрсөн нь өрлөг жанжны таалал төгссөн тэр жил байсан юм.


Өрлөг жанжны сүүлчийн гэрэл зураг  
Үзсэн: 1641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2013-09-10 00:11
Эцсийн дүндээ бүгд л хамт ширгэнэ...оройтоогүй дээрээ хүний сайхан сэтгэлээр эх болсон газар нутаг эцэг болсон ард түмнээ жаргаагаачээ язгуурТАН гэгч...ХҮМҮҮҮҮС минь...гэсэн түргэн хэллэг болох шахсан сэдэлийг дахин өгөхийг хүслээ.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2013-09-09 23:44
Их гүрний дээрэнгүй бодлого гэж аймшигтай юм. Одоо ч гэсэн Монголын ард түмэнд ийм аймшигт явдал дахин тохиолдохгүй гэсэн баталгаа алга байна. Өөр хоорондоо хэмлэлцэж, жаргал даахгүйн зовлонгоо эдлэн суухад хойд урд хоёр айлын худрагагүй найзууд минь зүгээр хараад суухгүй нь л лавтай. Эзлэн түрэмгийлэгчид дайран орж ирэхэд одоогийн ноёдууд минь хамгаалаад үлдэж чадах болов уу? гэдэг л сонин байна. Аль эсвэл иргэншлээ солиод яваад өгөх юм болов уу??? Хэрэв тэглээ гэж бодоход Нанхиадууд Манж үндэстэнг дэлхийгээр нэг хайж байгаад устгасан шиг явдал болох байхдаа тийм ээ.

Бидэнтэй нэгдээрэй