Шууд Chart

Хүнчин ...

2013-09-10 11:20:53

Хэлэхэд богинохон ч хэлтлэхэд даанч шорвог ганцаардлыг

 
Ирэх нь удаан ч ивлэх нь дэндүү амттай аз жаргалыг
 
Хүсэхэд олддоггүй ч амьдралд хэтэрхий үнэ цэнэтэй итгэлийг
 
Аль алиныг нь сэтгэлээрээ мэдрэхээрээ хүн зүрхээрээ уйлдаг ажээ.
 
хэмээн зохиогч романыхаа гол санааг базан хавтсан дээрээ бичжээ.
 
Хүний амьдралын үнэ цэнэ гэж юу юм бэ? Амьдрал хэмээх энэ богинохон аялалд хүн хүнээрээ байж, хайрласан шиг хайрлаж, итгэсэн шиг итгэж, нөхөрлөсөн шиг нөхөрлөхийн учир хийгээд амьд явахын шалтгааныг уншигч та энэхүү номноос мэдрэхийн зэрэгцээ Хүн гэж хэн юм бэ? Тэгвэл Хүнчин гэж хэн бэ? гэсэн асуултын хариуг өөрөөсөө хайгаарай.
 
Номыг уншиж дуусаад сүүлийн хавтсыг хаахад таны зүрх хөндүүрлэж, эсвэл өөрийн эрхгүй асгаруулан уйлсан бол энэ ном хүн танд зориулагдсан ном мөн байжээ. Зохиолч Сэрээнэнгийн Сосорын ухаарал, уярал хайрлаж, нэгийг бодуулж нөгөө сануулсан Хүнчин роман тун удахгүй худалдаанд гарахад бэлэн болоод байна.

Хүнчин ...  
Үзсэн: 1559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй