Шууд Chart

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-д учрагсад

2013-09-10 14:01:54

 “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны кино нээлтээ хийлээ.  “Хувьсал” продакшны анхны дэлгэцийн уран бүтээл болох тус кинонд үе үеийн киноны төлөөлөл болох 90 гаруй уран бүтээлчид оролцжээ.  Киноны  үйл явдал 1980-аад оны нийгмийн байдлыг харуулна. Мөн хүн хүнээ хайрлах сэтгэлийн хүч, нийгмийн  ямар ч нөхцөл байдалд хүн чанар, хүнлэг сэтгэл хувиршгүй оршиж  байдгийг өгүүлнэ.  “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны  зохиолыг МУСТА, жүжигчин Д.Ганцэцэг бичиж, ерөнхий продюсер болон найруулагчаар МУГЖ У.Уранчимэг ажиллаж , харин зургийн даргаар жүжигчин А.Ганчимэг нар  ажиллажээ. Харин киноны дууны үгийг МУСТА, сэтгүүлч П.Одгэрэл,  хөгжмийг  УГЗ Л.Балхжав  зохиож дуурийн дуучин У.Уранцэцэг, дуучин Э.Агиймаа, Б.Маралжингоо  нар амилуулсан. Бүтэн жил бодож төлөвлөн, олон уран бүтээлчийн ур ухаан, чадал чансааг сорьсон тус киноны багаас нэгэн уран бүтээлч хос төрсөн нь бүтээлээсээ дутуугүй анхаарал татсаар. “Хэцүү анги” киноны  эрх хонгор ааштай, ялдамхан охин Зулаагийн дүрээр урлагийн ертөнцөд хүчтэйхэн орж ирсэн жүжигчин А.Ганчимэг  БНСУ-ын Кино Урлагийн Дээд Сургуулийг төгссөн залуу уран бүтээлч Б.Энхтүвшин нар зураг авалтын үеэр дотносчээ.  Жүжигчин Ганаа зураг авалтаас буцаж ирээд  хамтран тоглосон Энхүүштэй  үерхэж байгаагаа фейсбүүкээрээ зарлажээ.  Залуусын анхаарлын төвд амьдардаг жүжигчин бүсгүй ийнхүү хайр дурлалаа зарласан нь тэдний харьцааг маш бат бөх болсныг илтгэж байгаа юм. Энэ бол  “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-д учрагсад. Аз жаргал хүсье.


“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-д учрагсад   
Үзсэн: 1780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй