Шууд Chart

“Орших уу, эс орших уу” шоу үргэлжилнэ

2013-09-11 09:21:36

UBS телевизээс санаачлан хэрэгжүүлдэг “TO BE,OR NOT TO BE” буюу Орших уу, эс орших уу? театрчилсан шоу 2013 оны бүртгэлээ эхэллээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтдээ 700 гаруй оролцогчийг хамруулж, үзэгчдийн үзэх дуртай сонирхолтой, оюунлаг нэвтрүүлэг болж чадсан.

2011 онд 300 оролцогчоос төмөр замчин залуу Ч.Ганбаатар Гранпри шагналын эзэн болж Шекспирийн   эх нутаг Англи улсаар аялж, алдарт АЙДА дуурь үзэж, одоо Солонгос улсад Конжу урлагийн их сургуульд жүжигчний мэргэжлээр үнэ төлбөргүй суралцаж байна. Дэд байр эзэлсэн Н.Мөнхчимэг мөн Солонгост суралцаж байгаа. 2012 онд 400 оролцогч авьяасаа сорьж СУИС-ийн жүжигчний төгсөх ангийн оюутан Г.Баттулга ялагч болж 3 сая төгрөг, БНСУ-ын Конжу урлагийн сургуульд үнэ төлбөргүй суралцах эрх болон АНУ-ын балетын театрын уран бүтээлчдийн тоглосон У.Шекспирийн “Ромео Жульетта”-г үзээд ирсэн.

Дашрамд өгүүлэхэд “TO BE,OR NOT TO BE” театрчилсан шоу өнгөрсөн жил өөрийн гэсэн дуутай болсон. Үгийг нь шоуны шүүгч, яруу найрагч Цоодолын Хулан бичиж, аяыг нь UBS телевизийн Ерөнхий захирал, МУСГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав зохиож “G melody” хамтлаг дуулсан. Хамгийн олон оролцогч,  үзэгчтэй, сонирхолтой, оюунлаг театрчилсан шоу 2013 оны 10 дугаар сарын эхээр үзэгчдэд хүрэх юм байна.


“Орших уу, эс орших уу” шоу үргэлжилнэ  
Үзсэн: 2761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй