Шууд Chart

“Miss Mongolia-2013” сүүлчийн шалгаруулалт боллоо

2013-09-11 12:10:55

 “Miss Mongolia-2013” тэмцээнд хот, хөдөөгийн 78 оролцогчоос тунасан  20 охин сар гаруй хугацаанд “Спорт мисс”, “Фото мисс”, “Мисс модель”, “Мисс авьяас”, “Мисс bikini”, “Оюунлаг мисс”  гэсэн зургаан төрлөөр өрсөлдсөн юм. Өчигдөр гоо охид хамгийн сүүлчийн даалгавах болох  “Оюунлаг мисс” шалгаруулалтад орлоо.  МҮОНРТ-ийн байранд болсон энэ төрөлд оролцогч 3 минутанд багтааж илтгэл тавьсан бол шүүгчээр МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр, МҮОНРТ-ийн Утга зохиолын нарийн бичгийн дарга СГЗ Г.Золжаргал, “Хөх Монгол” хэвлэлийн компаний захирал Т.Гэрэлт-Од, “JET” сургалтын төвийн сургалтын албаны дарга Б.Батчимэг, “Лектор төв”-ийн сургагч багш, уран илтгэгч Н.Амаржаргал нар ажиллалаа. Үйл ажиллагааны төгсгөлд СГЗ Г.Золжаргал “Телевизийн уран бүтээлийн ажилд хөтлөгч, нэвтрүүлэгч болох сонирхолтой охид өндөр нам, царай зүсээр тэнцэж болох юм. Гэхдээ хэл яриа тод, түргэн хэллэг, эгшигт гийгүүлэгчээ мэддэг, зөв түргэн дууддаг байх хэрэгтэй. Өнөөдрийн оролцогч нар дажгүй байна. Охид маань жаахан сандраад байгаа болохоос биш дор бүрнээ бүгдээрээ илтгэлээ сайн бэлдсэн нь харагдлаа. Өгөгдсөн даалгаварыг мэдээлэл, судалгаа сайтай хийжээ. Шүүгчдийн асуултанд түүртэлгүй хариулж чадаж байгаа нь сайшаалтай байлаа” гэж хэлсэн юм.

Miss Mongolia-2013

Miss Mongolia-2013

Miss Mongolia-2013

Miss Mongolia-2013

Miss Mongolia-2013

Miss Mongolia-2013

Miss Mongolia-2013

Miss Mongolia-2013


“Miss Mongolia-2013” сүүлчийн шалгаруулалт боллоо   
Үзсэн: 1584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй