Шууд Chart

Сагсан бөмбөгийн "Үндэсний цом" тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2015-10-20 10:26:17

МҮСБХ-ноос санаачлан Сагсан бөмбөгийн TLG13 ТББ-ын 10 жилийн ойн нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цомын аварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээн амжилттай эхэллээ.

Үндэсний цом-2015 тэмцээнд 15 аймгийн баг тамирчид 4 хэсэг болон өрсөлдөж байна.

Аймгуудын баг бүрт Үндэсний супер лигийн 4 хүртэлх тамирчин төрөлх нутгаасаа оролцон тоглох боломжтойгоороо тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болгож байна.

Мөн аймгийн баг бүрт тухайн аймгийн алдартнуудаас оролцон тоглож байгаа нь тэмцээнийг бас улам сонирхолтой болгож байна.

Өнөөдөр  болох тоглолтуудын хуваарь:


1. 09.00 Хөвсгөл-Сэлэнгэ
2. 10.30 Төв-Дорноговь
3. 12.00 Увс-Баянхонгор
4. 13.30 Өмнөговь-Ховд
5. 15.00 Хэнтий-Дархан
6. 16.30 Завхан-Орхон
7. 18.00 Өвөрхангай-Сүхбаатар


Сагсан бөмбөгийн "Үндэсний цом" тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ   
Үзсэн: 1167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй