
“Би хайртай хүнтэй” Монголын уран сайхны кино энэ сарын 15-нд “Соёмбо” кино театрт нээлтээ хийх гэж байна. Энэ кино залуучуудын хүн чанар, цэвэр сэтгэлийн гүн дэх гэнэн томоогүй үерхэл, нөхөрлөл, хайр дурлалын тухай өгүүлэх ажээ. Мөн мөнгөн дээр тогтсон хуурамч хайр дурлалаас өөр, эд баялагийг шүтсэн сэтгэлгээнээс бүр ч өөр, залуус өөрсдийн үнэт баялаг болсон чин сэтгэлийн дурлалаа хэрхэн хадгалж авч үлдэж байгаа талаар үзүүлэх юм байна. Тэд амьдралын их далайд хөл алдан хальтирахад ямагт ойрхон байдаг бөгөөд түүнээс бие биенээ хэрхэн татан гаргаж байгааг “Би хайртай хүнтэй” уран сайхны киноноос харж болох нь.
Дашрамд дуулгахад, сэтгүүлч Б.Эрдэнэцогт Энэтхэг улсад эмчлүүлж байгаа бөгөөд элэг солиулах мэс засалд орох зардал нь хүрэлцэхгүй болоод байгаа гэнэ. Учир нь түүний анхны донорынх нь элэгний судас өвөрмөц байрлалтай учир хагалгаанд орох боломжгүй болсон юм байна. Тиймээс дахин шинэ донор олж шинжилгээ хийлгээд байгаа ажээ.
“Би хайртай хүнтэй” киноныхон Б.Эрдэнэцогтын эмчилгээнд орлогоо хандивлана | ||
Үзсэн: 1095 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.