
Error loading player: No playable sources found
Шүлгийг Б.Галсандовдон. Аяыг П.Отгонбаатар
Цагдаагийн "Сүлд" чуулгын гоцлол дуучин, дэд ахлагч Ц. Бизъяа
Жижиг халиун
Наадмын нар дэвэрсэн
Нар зөв нутгийнхаа
Нумарсан хөх хялгана дээр
Эвшээж төрсөн унага
Алтайн унага жижиг халиун
Аавын хүүгийн нар халиун
Сар зүүрмэгэлсэн талд
Салхи хүлхэсэн хүлэг ээ
Алтайн цэнхэр салхийг
Асар тэнгэртээ өргөж
Аархсан соёолон насандаа
Улсын наадамд тодорсон
Алтайн унага жижиг халиун
Аавын хүүгийн нар халиун
Сар зүүрмэгэлсэн талд
Салхи хүлхэсэн хүлэг ээ
Цагийн хүрдэнд хурдалсан
Цагаан сүүдэрт уяагдсан
Цасны уснаас ундаалсан
Цамбагаравын унага аа
Алтайн унага жижиг халиун
Аавын хүүгийн нар халиун
Саран зүүрмэгэлсэн талдаа
Салхи хүлхэсэн хүлэг ээ
Дуу заах цаг - Жижиг халиун | ||
Үзсэн: 2166 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.