
Өнгөрсөн 7 хоногийн Баасан гаригт 20 гаруй хоногийн турш үргэлжилсэн “Miss Mongolia-2013” үндэсний тэмцээн амжилттай болж өндөрлөв.
Хот, хөдөөгийн 70 гаруй охид, бүсгүйчүүдээс тунаж үлдсэн хацар гоо 20 охин 6 номинациар өөр хоорондоо өрсөлдөж шилдэгүүдээ тодруулсан юм.
“Miss Mongolia-2013” тэмцээний “Тэргүүн Мисс”-ээр “Монгол Модел” агентлагийн загвар өмсөгч Н.Ану тодорсон бол, “Дэд Мисс”-ээр мөн тус агентлагийн Б.Номин-Эрдэнэ, “Гутгаар Мисс”-ээр Б.Баттогтох нар тус тус шалгарсан билээ.
Харин тус тэмцээний сүүлийн шалгаруулалтын үеэр 6 номинацийн “аварга”-уудаа зарлалаа. Үүнд:
- “Мисс спорт” M.Амарзаяа
- “Miss talent” Ц.Аззаяа
- “Miss pikini” Б.Баттогтох
- “Goodwill мiss” Б.Номин-Эрдэнэ
- “Miss foto” С.Батцэцэг
- “Miss model” Н.Ану нар тус тус шалгарсан юм.
Түүнчлэн “Miss Mongolia-2013” тэмцээний тусгай байрын шагналыг хувийн дугаар № 15 Ц.Аззаяа, хувийн дугаар № С.Батцэцэг нар шалгарч ивээн тэтгэгч нарын шагналыг хүртлээ.
.jpg)





“Miss Mongolia-2013” зорилгодоо хүрлээ | ||
Үзсэн: 4124 | Mongolian National Broadcaster |