
Хил хамгаалах байгууллага үүсэн байгуулагдсаны 80 жил, МҮОНТ байгуулагдсаны 46 жилийн ойд зориулан бүтээсэн телевизийн 60 ангит “Босго, Тотго” уран сайхны кино өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Киног бүтээхэд нийт 1000 гаруй хүн нэг жил зургаан сар ажилласан байна. Кино зохиолыг төрийн соёрхолт зохиолч Д.Норов бичиж найруулагчаар СТА Н.Энхтүвшин ажиллажээ. Харин киноны гол дүрд жүжигчин СТА Ч.Болд тоглосон байна.
“Босго, Тотго” кино нь удам дамжсан хилчдийн амьдралыг үзүүлэх бөгөөд тэдний үйл хэргээр дамжуулан Монголын хилчдийн 80 жилийн үнэн бодит түүхийг өгүүлэх юм. Кино зургийг хилийн мөргөлдөөн, тулаан болсон түүхэн бодит газруудад авсан байна.
Киноны нээлтэнд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга, зохиолч, сэтгүүлч Л.Пүрэвдорж, МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар, МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр болон ХХЕГ-ын удирдлага, офицерууд, киноны уран бүтээлчдийн төлөөлөл оролцож сэтгэгдлээ хуваалцсан юм. Тус киноны бас нэгэн онцлог нь таван дуутай бөгөөд одоогоор гурвыг нь дүрсжүүлээд байна.
“Босго, Тотго” 60 ангит кино нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 2028 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.