
Унгарын нийслэл Будапешт хотноо болж байгаа чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчид хүрэл медаль хүртэж, гараагаа амжилттай эхлүүллээ. 66 кг-д зодоглосон ОУХМ Мандахнаран хүрэл медалийн эзэн боллоо. Тэрээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Украины Семён Радуловыг, улмаар Унгар, Грекийн бөхчүүдийг ялж, хагас шигшээд олимп, дэлхийн дэвжээнээс медаль хүртэж байсан Кубын бөх Ливан Лопезод техникийн оноогоор ялагджээ. Ингээд хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын бөх Кан Жин Хьёктой барилдаж, 3:1 харьцаатай ялснаар хүрэл медаль хүртжээ. Зургаан жилийн турш тасраад байсан амжилтыг Мандахнаран үзүүлж, ДАШТ-ээс ийнхүү хүрэл медалыг эх орондоо авчирлаа. Мөн өчигдөр барилдсан ОУХМ Бэхбаяр 55 кг-ийн жинд эхний тойрогт хийлж, улмаар Азербайжан, Венесуэлийн бөхчүүдийг ялсан ч дөрөвний нэг шигшээд Туркийн бөхөд дийлдсэн. Манай бөхийг ялсан Туркийн тамирчин дараагийн барилдаандаа Энэтхэгийн бөхөд ялагдсан тул Бэхбаяр торгуулийн барилдаанд зодоглох боломжгүй болсон. 96 кг-ийн жинд барилдсан ОУХМ Хүдэрбулгын хувьд эхний тойргийн барилдааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Таймураз Тигиевт ялагдсанаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг орхисон байна. Хуваарь ёсоор өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 60, 84 ба 120 кг-ийн жингийн барилдаан болно. Эдгээр жинд Ням-Очир , Үйтүмэн , Чулуунбат нар хүч сорих юм.
Г.Мандахнаран хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 1737 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.