Шууд Chart

Коби энэ улирлыг дуустал тоглоно

2015-12-01 13:54:13

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн “Лос Анжелес Лейкерс” багт тасралтгүй 20 жил тоглож буй цорын ганц супер од Коби Брайнт энэ улирлын дараа зодог тайлахаа мэдэгдээд байгаа.

Өнгөрөгч ням гарагт Коби “The Players Tribune” цахим хуудаст “Эрхэм сагсан бөмбөг танаа” гэж гарчиглаад зодог тайлах тухайгаа шүлэг хэлбэрээр бичиж мэдэгдэл хийсэн нь түүний шүтэн бишрэгчид, сагсан бөмбөгийн хүрээнийхэнд хүндээр туссан.

Тэр бүх цаг үеийн шилдгүүдийн нэгэн адил олон амжилт, рекордыг эвдэж, одоо ч шилдэг тоглолтуудаа үзүүлсэн хэвээр байгаа. Харамсалтай нь тамирчныг сүүлийн гурван улирал дараалан бэртэл гэмтэл зовоож байгаа нь зодог тайлах шалтгаан байх гэж ажиглагчид үзэж байна.

Коби замналынхаа туршид олимпийн хошой алтан медаль, бүтэн 20 жил зүтгэсэн багийнхаа хамт таван удаагийн NBA-гийн аварга, хоёр удаагийн Финалын "Үнэ цэнэтэй тоглогч", 17 удаа Бүх оддын тоглолтод сонгогдсон амжилттай явна.

Түүний NBA-д хийсэн нэг тоглолтын дундаж оноо 81 бөгөөд нийт 32670 оноо авалтаар бүх цаг үеийн гуравдугаарт бичигдэж байна. Ямартаа ч өдгөө 37 настай алдарт сагсан бөмбөгчин энэ улирлыг дуустал тоглох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Коби энэ улирлыг дуустал тоглоно  
Үзсэн: 713 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй