Шууд Chart

“Би хайртай хүнтэй” кино нээлтээ хийнэ

2013-09-18 14:14:03

 “Би хайртай хүнтэй” МУСК нь залуучуудын хүн чанар, цэвэр сэтгэлийн гүн дэх гэнэн томоогүй үерхэл, нөхөрлөл, хайр дурлалын тухай өгүүлнэ. Мөнгөн дээр тогтсон хуурамч хайр дурлалаас өөр, эд баялагийг шүтсэн сэтгэлгээнээс бүр ч өөр, залуус өөрсдийн үнэт баялаг болсон чин сэтгэлийн дурлалаа хэрхэн хадгалж авч үлдэж байгаа талаар үзүүлэх болно.  Тэд амьдралын их далайд хөл алдан хальтрахад ямагт ойрхон байдаг бөгөөд түүнээс бие биенээ хэрхэн татан гаргаж байгаагаар  түүх өрнөна. Энэхүү киноны  орлогын  тодорхой хувийг сэтгүүлч Б.Эрдэнэцогтын элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний зардалд хандивлах юм. Кино  Соёмбо кино театрын дэмжлэгтэйгээр 2013.09.20-нд шинэ улирлын нээлтийн эхний бүтээл болно.

Харамгүй сэтгэлтэн дэвжин дээшилдэг
Бусдыг тэнхрүүлэгч нь өөрөө тэнхрэнэ


 


“Би хайртай хүнтэй” кино нээлтээ хийнэ  
Үзсэн: 3164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй