Шууд Chart

Аймгийн арслан О.Хангайгийн амжилттай танилцана уу

2015-12-21 13:23:11

Монгол бөхийн өргөөнд өчигдөр Баянзүрх хайрханы хишиг барилдаан болж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Ховд нутгийн хөгжлийн төлөө сан, Налайх дүүргийн Онцгой байдлын алба, “Автобус-1” компанийн бөх, аймгийн арслан О.Хангай түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтийн аварга", Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх улсын арслан Э.Оюунболд үзүүрлэсэн билээ.

Оргихын Хангайгийн амжилтыг сонирхуулъя.

2011 онд Ховд аймгийн Мөнххайрхан суманд зодоглож сумын заан

2012 онд Ховд аймгийн баяр наадамд үзүүрлэж аймгийн заан

2013 онд Ховд аймгийн баяр наадамд түрүүлж  аймгийн арслан цол хүртсэн

2013 оны аравдугаар сард жүдо бөхийн ОУХМ, аймгийн заан Ж.Дэлгэрдалайн нэрэмжит АЦЦБЗБ-н барилдаанд түрүүлсэн

2013 оны арваннэгдүгээр сарын ээлжит АЦЦБЗББ-нд түрүүлсэн

2014 оны нэгдүгээр сард “Талх чихэр” ХХК-тай хамтран зохион байгуулдаг "Хэвийн боовны баяр" АЦЦБЗББ-нд түрүүлсэн

2014 оны нэгдүгээр сар. Модон морин жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаанд үзүүрлэсэн нь түүний амжилтын хамгийн том дуулиан байлаа.

2014 оны хоёрдугаар сард Увс аймгийн Сагил сумын харьяат Монгол улсын харцага А.Бямбажавын нэрэмжит АЦЦБЗБ-н барилдаанд түрүүлсэн

2014 оны долдугаар сард Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой, Баруун бүсийн их даншиг наадамд түрүүлсэн

2015 оны арваннэгдүгээр сард улсын начин Д.Нэгдэлийн нэрэмжит АЦЦБЗБ-н барилдаанд түрүүлсэн билээ. Иймд түүнийг бөх сонирхогчид “Улсын цом цолонд хүрнэ” хэмээн итгэл хүлээлгэж байна. Таныг Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээх болтугай.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Аймгийн арслан О.Хангайгийн амжилттай танилцана уу   
Үзсэн: 659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2015-12-22 14:54
ЗАЛУУ АРСЛАНД ЭНЭ ЖИЛЙИН НААДАМД ЗААН БОЛООРОЙ ГЭЖ ЕРӨӨЕ. БАДАМГАРАВ ХААЧВАА

Бидэнтэй нэгдээрэй