
Монголын үндэсний супер лигийн улирлын 21 дахь тоглолт Лигийн тэргүүн тоглогч Д.Мөнхтүвшингөөр ахлуулсан "Их өргөө Аравтууд", залуучуудын шигшээ багын тоглогчидоор хүчээ зузаатгасан "Архангай Лидер" багуудын дунд боллоо.
Тоглолт эхнээсээ "Их өргөө Аравтууд"-ын давамгайллаар эхэлсэн юм. Тэднийг С.Өрнүүнбилэг 26 оноо 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн тэргүүлсэн бол өөр гурван тоглогч 20-оос дээш оноо авсан юм. Тодруулбал, М.Бадрах 22 оноо, Д.Мөнхтүвшин 22 оноо, Ш.Сэдбазар 20 оноо, 9 оновчтой дамжуулалт гүйцэтгэн сайн тоглолтуудаа үзүүллээ.
Багийн бусад залуус төдийлөн хангалттай байгаагүй ч гарааны тоглогчид сайн байснаар тэд хожил авсан юм. Мөн Б.Мөнхбатын Chu Madaubumдээр хийсэн маш сайн хамгаалалтыг онцлох нь зүйтэй. Тэрээр хамгаалалтанд сайн ажиллаж Chu Madaubum ердөө хоёр оноо авсан юм.
Харин "Архангай Лидерүүд" өнөөдөр хожигдсоноор улирлын гурав дахь хожлоо мөн 3:3 болж тэнцээд байгаа юм. Тэднийг Э.Дөлгөөн 23 оноо, 13 самбараас бөмбөг авалт, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэн тэргүүлсэн. Түүнд н.Очирбат 21 оноо, 14 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн тусалсан ч багийн бусад залуус хангалттай байсангүй.
Тэднийг Б.Батзолбоо, Сhu Madaubum нарын муу тоглолт хожигдсон гол шалтгаан байсан гэж болно. Chu Madaubum 22 минут тоглохдоо ердөө гурван оноо авсан бол, Б.Батзолбоо тоглолтын турш авсан 19 онооны 14 нь тоглолт тодорхой болсон байх үед авсан юм. Улмаар "Лидерүүд" энэ тоглолтонд хожигдож ээлжит ялагдалаа хүлээлээ.
"Их өргөө Аравтууд" улирлын гурав дахь хожлоо авлаа | ||
Үзсэн: 1261 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.