
“Сэлэнгэ Фитнес” клубын тэргүүн, бодибилдингийн спортын тамирчин Д.Ариунцацрал Хонгконг улсад өнгөрсөн сарын 22-25-ны өдөр болсон дэлхийн хэмжээний 21 орны 216 тамирчин оролцсон тэмцээнээс мөнгөн медаль хүртээд ирлээ.
Дэлхийн чанартай тэмцээнээс Сэлэнгэ нутгийнхаа нэрийг дуурсгаад ирсэн тамирчин Дэлгэрбатын Ариунцацрал энэ сарын 5-нд Киргиз улсад болох Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базаагаад байна. Түүний гаргасан амжилтыг үнэлж, цаашид дэлхийн тавцанд Сэлэнгэ нутгийнхаа тугийг мандуулаад ирэхийг ерөөгөөд, НАМЗХ-ны Сэлэнгэ аймгийн тэргүүн Ш.Оргил санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Д.Ариунцацрал бодибилдингийн спортоор 2011 оноос жин хасах маягаар эхлэн хичээллэсэн бөгөөд 2013 оноос тамирчин болохоор эрчимтэй хичээллэж, олон уралдаан тэмцээнд амжилттай оролцсон байна. Тухайлбал, 2012 оны Мистер фитнесийн мөнгөн медаль, 2015 оны хотын аваргын хүрэл медаль, мөн хэдхэн хоногийн өмнө болсон “Хар ирвэс” клубын нэрэмжит тэмцээний алт, 2015 оны улсын аваргын мөнгөн медаль, 11 дүгээр сарын 21-25-нд Хонгконг улсад болсон дэлхийн чанартай тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртжээ. Уг тэмцээн нь дэлхийн мистер олимпын өмнөх өндөр ур чадварыг шаардсан шалгуур тэмцээн гэдгээрээ онцлогтой аж. Тэрээр одоо “Сэлэнгэ фитнес” клубын тэргүүнээр ажиллаж байна.
Д.Ариунцацрал бодибилдингийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэв | ||
Үзсэн: 435 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.