Шууд Chart

Лингафоны танхимыг сумын сургуульд байгууллаа

2015-12-29 10:31:26

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн гадаад хэлний сургалтад ашиглахаар "Хэлний сургалтын Лингафоны танхим”-ыг шинээр байгуулсан байна. Багш, ажилтан, хүүхэд бүрийн бие даан тасралтгүй сурч хөгжих боломжийг хангах, суралцагчдад гадаад хэлний чанартай боловсрол эзэмшүүлэх энэхүү танхимыг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн дэмжлэгээр Аймгийн Хөгжлийн сангийн хөрөнгөөр байгуулан сургалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн болгожээ. Энэ танхимд 15 сурагч, нэг багшийн хамт тусгай програмын дагуу гадаад үг, хэллэг сонсох, бусаддаа саад болохгүйгээр багштайгаа болон бусад сурагчидтай харилцан ярилцах гээд давуу тал их юм.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Лингафоны танхимыг сумын сургуульд байгууллаа   
Үзсэн: 1242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2015-12-31 10:55
сайхан ажил болсон байна Баяр хүргэе туршлага судалж хамтран ажиллах сонирхолтой байна холбоо барих утас байна уу 99604522

Бидэнтэй нэгдээрэй