Шууд Chart

Хордлогод өртөхөөс сэргийлэхийг зөвлөж байна

2015-12-31 09:10:42

Баярын өдрүүдэд хүнсний чанар, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, буруу шошголсон, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэж болзошгүй тул сэргийлэхийг зөвлөж байна.

Ялангуяа түргэн гэмтэж, чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй газар болон гудамж, талбайд худалдаж, хоол бэлтгэн борлуулж байвал авахгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” анхааруулж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага шинэ жилийн баярыг угтан улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 685 аж ахуйн нэгж байгууллага, 1003 иргэн, нийт 1692 объектод хийлээ.  

Давхардсан тоогоор 2269 зөрчил илрүүлсний 73 хувийг газар дээр нь арилгуулж, хууль тогтоомж, стандарт, эрүүл ахуйн шаардлага зөрчсөн 8 газрын үйл ажиллагааг бүр болон түр зогсоож, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хэрэглэх хугацаа хэтэрсэн түүхий эд, бүтээгдэхүүнийг хурааж авч устган, 93 нэр төрлийн хүнсийг зах зээлээс буцаан татууллаа.

Зарж байсан бялуу, мандарин, өргөст хэмх, усан үзэм, банш, гуляш, котлет зэрэг хүнсний бүтээгдэхүүний дээжинд хийсэн шинжилгээгээр гэдэсний бүлгийг эмгэг төрөгч, хөгц, мөөгөнцөр илэрсэн байна. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүн, өндөг, сүү, сүүн болон гурилан бүтээгдэхүүний 25-35 хувь нь шаардлага хангахгүй байжээ.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Хордлогод өртөхөөс сэргийлэхийг зөвлөж байна   
Үзсэн: 850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй