Шууд Chart

Б.Энхбатад оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээв

2016-01-11 13:19:31

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Энхбатад холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлын дагуу 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцлээ.

Б.Энхбат нь 2007 оны 8 дугаар сарын 6-ны орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Зүүн Жанжины гудамж орчимд иргэн Ч-г ялимгүй зүйлээр шалтаглан буудаж санаатай алсан гэмт хэргийг үйлджээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дээрх хэргийг хянан хэлэлцээд Б.Энхбатад цаазаар авах ял оногдуулсан юм. Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Б.Энхбатад анхан шатны шүүхээс оногдуулсан цаазаар авах ялыг 25 жил хорих болгон өөрчилсөн билээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Б.Энхбатад давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Б.Энхбатад оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээв   
Үзсэн: 973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй