Шууд Chart

Алтанбулаг-Хиагтын хилийн боомтоор нэвтэрч буй иргэдийг тавтай зорчуулахад анхаарна

2016-01-13 10:15:57

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Азизов Искандер Кубарович Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Болдыг өчигдөр хүлээн авч уулзсан байна.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ОХУ-ын иргэд 2014 оны 11 дүгээр сараас эхлэн харилцан визгүй зорчиж эхэлсэнтэй холбогдуулан Алтанбулаг-Хиагтын боомтоор нэвтрэх зорчигчийн тоо эрс өсч, ачаалал нэмэгдэн, үйлчлүүлж буй иргэдэд хүндрэл учруулж буй асуудлыг хэрхэн хамтран шийдвэрлэх талаар санал солилцжээ.

Элчин сайд Азизов Искандер Кубарович  талуудын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийг  тавтай харилцан зорчуулахад  бүх талаар дэмжиж ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн байна. Дашрамд өгүүлэхэд, манай улсад ОХУ-ын 2500 иргэн оршин суудаг аж.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Алтанбулаг-Хиагтын хилийн боомтоор нэвтэрч буй иргэдийг тавтай зорчуулахад анхаарна  
Үзсэн: 1080 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй