Шууд Chart

Н.Батцэрэг сайд “Хавх” аянд нэгдэнэ

2016-01-13 13:06:41

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт Ховд аймгийн Манхан сумын байгаль хамгаалагч “Бөхөн”, “Гүем” клубын сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. 60 гаруй сурагч гишүүнтэй клубын хүүхдүүд “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг өөрсдийн санаачилгаар өрнүүлж хоёр сарын хугацаанд 151 хавх цуглуулсан бөгөөд тэдгээр хавхаараа орон нутагтаа “Эх дэлхий энх амгалан байг” нэртэй хөшөө босгожээ. 

Сурагчид “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг орон даяар зургаан сарын хугацаатай өрнүүлэх, хавхны талаарх хууль хяналтын зохицуулалтыг хийж өгөх зэрэг саналыг салбарын сайдад тавьсан байна. 

Н.Батцэрэг сайд сурагчидтай уулзахдаа “Орчин цагийн боловсролын дээд хэлбэр бол та бүхний хийж хэрэгжүүлж байгаа байгаль эх дэлхийгээ хайрлах, ховор ан амьтнаа хамгаалах. Тэр дундаа байгаль экологийн тэнцвэрт байдал хангагдаж байгаа эсэхийг хамгийн тодоор харуулж байдаг индикатор амьтан болох цоохор ирвэсийг хамгаалж байгаа үйл хэрэг” гэдгийг онцлоод сурагчдын тавьсан хүсэлтийг хүлээн авч ажил хэрэг болгон дэмжихээ илэрхийллээ.

Клубын сурагчид сайдад хавх хураах аяны үеэр тохиолдсон бэрхшээлтэй болон сайхан дурсамжуудаасаа хуваалцаж өөрсдийн зурсан цоохор ирвэс, гүемийн зургийг бэлэглэв. Харин Н.Батцэрэг сайд сурагчдад сурлагын амжилт хүсээд, гарын бэлгээ гардууллаа.  

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Н.Батцэрэг сайд “Хавх” аянд нэгдэнэ  
Үзсэн: 1262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй