Шууд Chart

Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

2016-01-18 13:15:13

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Маралмаа,Т.Цогт нарыг бүлэглэн, бусдыг байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн, бусадтай бүлэглэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Г.Маралмаа, Т.Цогт нарт тус бүр 24 жилийн хорих ял оногдуулсан юм.  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Цогт, Г.Маралмаа нарт Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Т.Цогт, Г.Маралмаа нарын биечлэн эдлэх ялыг тус бүр 22 жилийн хугацаагаар тогтоожээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, зарим зүйлийг нэмж тодруулах шаардлагатай гэж үзэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэв.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав   
Үзсэн: 1038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй