Шууд Chart

Ерөнхий шүүгч Ц.Зориг “Монгол Улсын Гавьяат хуульч” цол хүртлээ

2016-01-20 15:57:03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүх эрх мэдлийн шинэтгэлд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Цэвэгмидийн Зоригийг “Монгол Улсын Гавьяат хуульч” цол, тэмдгээр шагналаа.

Цэвэгмидийн Зориг нь 1982 оноос хойш шүүх, арбитрын байгууллагад 34 жилийн турш тасралтгүй ажилласан бөгөөд 2010 оноос Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албыг хашиж байгаа юм.

Ц.Зориг нь 1982-1990 онд Сэлэнгэ аймаг, Улсын Дээд шүүх, Хууль зүй, арбитрын яаманд арбитрч, 1990-1992 онд Октябрийн районы ардын шүүхэд шүүгч, 1992-1993 онд Улаанбаатар хотын шүүхийн гишүүн, 1993-2006 онд Нийслэлийн шүүхийн шүүгч, 2006-2010 онд Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч, 2010 онд Улсын Дээд шүүхийн шүүгч, 2010-2013 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Ерөнхий шүүгч Ц.Зориг “Монгол Улсын Гавьяат хуульч” цол хүртлээ   
Үзсэн: 1405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй