Шууд Chart

Д.Чинбаярт оногдуулсан 17 жил 6 сар хорих ялыг хэвээр үлдээв

2016-01-29 15:49:08

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Чинбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд Д.Чинбаярт Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар 22 жилийн ял оногдуулсан юм.

 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Д.Чинбаярт оногдуулсан хорих ялыг 17 жил 6 сар болгон өөрчилсөн билээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Д.Чинбаярыг төрийн нууцыг гадаад улсын тагнуулын албанд шилжүүлэн өгсөн гэм буруутай хэмээн үзэж, давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 17 жил 6 сар хорих ялыг хэвээр үлдээв.

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Д.Чинбаярт оногдуулсан 17 жил 6 сар хорих ялыг хэвээр үлдээв   
Үзсэн: 1277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй