Шууд Chart

1090 уртын дуучин бэлтгэгдэж байна

2016-02-01 14:09:58

Дорнод аймгийн Боловсрол соёлын газар, аймгийн Уртын дууны  холбооноос санаачлан “Хэрлэнгийн барьяа 1090” төслийн хүрээнд уртын дуучин бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Зургаан сарын хугацаанд бүсчилсэн хэлбэрээр үргэлжлэх эхний хоёр сургалт Цагаан-Овоо, Чулуунхороот суманд  болж, 80 гаруй ардын авьяастан хамрагджээ. Ирэх гуравдугаар сараас 3, 4 дэх сургалт болох аж.
Төслийг хэрэгжүүлснээр “Хэрлэнгийн барьяа” дууг 1090 ардын авьяастан Дорнод Монголын ая дангаар сурч, баяр наадмаар олны хүртээл болгох юм байна. “Хэрлэнгийн барьяа” дуу нь төрт ёсны их дуу бөгөөд Хэрлэн гол 1090 км урсдагаас үүдэн төслийг ингэж нэрлэжээ.
Сургалтыг аймгийн Боловсрол соёлын газрын мэргэжилтэн, уртын дууч МУСТА Л.Идэрбат удирдан явуулж, аймгийн Засаг даргын зүгээс нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд дэмжин ажиллаж байна.

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

1090 уртын дуучин бэлтгэгдэж байна  
Үзсэн: 1298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй