Шууд Chart

Будапешт хотын Тугны музейд Монгол Улсын Төрийн далбааг гардуулан өглөө

2016-02-03 12:35:36

Элчин сайд Т.Ганди өчигдөр Будапешт хотын Тугны музейн дарга Балог Ласлог ЭСЯ-нд урьж, Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн Төрийн далбааг гэрчилгээний хамт гардуулан өгсөн байна. Төрийн далбааг гардуулан өгөхдөө тус далбаа нь Монгол Улсын ГХЯ-нд ашиглагдаж байсан, тус яамны түүхийг шингээсэн далбаа болохыг онцлон хэлжээ.

Унгар улсын иргэн Балог Ласло өөрийнх нь хүсэлтийг хүлээн авч ГХЯ-нд ашиглагдаж байсан түүхтэй далбааг тус музейд дурсгал болгон гардуулан өгч буйд гүнээ талархаж буйгаа илэрхийлээд энэхүү талархлын үгийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд уламжилж өгөхийг хүсчээ.

Мөн тэрбээр Будапешт хотноо суугаа ЭСЯ-уудтай хамтран тухайн улсыг сурталчилсан өдөрлөг, үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулдаг гээд Монгол орныг танилцуулах өдөрлөг, үзэсгэлэнг ЭСЯ-тай хамтран ирэх 11 дүгээр сарын үед зохион байгуулах боломжтой гэжээ.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Будапешт хотын Тугны музейд Монгол Улсын Төрийн далбааг гардуулан өглөө   
Үзсэн: 1543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй