Шууд Chart

Шүүн таслах ажиллагааны асуудлаар уулзалт-ярилцлага зохион байгууллаа

2016-02-04 13:02:54

Улсын Дээд шүүхээс уламжлал болгон зохион байгуулдаг “Шүүн таслах ажиллагаа, шүүхийн шийдвэрийн талаарх практик” сэдэвт уулзалт-ярилцлагыг энэ сарын 3-4-ний өдрүүдэд хийлээ. Энэ үеэр Улсын Дээд шүүхийн шүүгчид  эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шинээр батлагдсан зарим хуулиудын үзэл баримтлал, тэдгээрийг хэрхэн хэрэглэх, тодорхой төрлийн хэрэг маргааныг  шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарт мэдээлэл хийж, харилцан санал бодлоо солилцов.

Тухайлбал, эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 2015 оны тойм, алдаа, зөрчлийн тухай, Шүүхээс хууль тайлбарлан хэрэглэхэд анхаарах зарим асуудал, Захиргааны ерөнхий хууль, үзэл баримтлал, Гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэж буй шүүхийн практик, Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаагаар шийдвэрлэгдэж буй хэрэг маргаан, анхаарах зарим асуудлын тухай, Албан тушаалын гэмт хэрэг, Аргагүй хамгаалалт, Олон Улсын гэрээ конвенцийг шүүхийн практикт хэрэглэх зэрэг олон чухал сэдвүүдийг хөндөн ярилцжээ.  

Уулзалт-ярилцлагад Улсын Дээд шүүхийн шүүгчид болон анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нийт 120 гаруй хүн оролцсон байна.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Шүүн таслах ажиллагааны асуудлаар уулзалт-ярилцлага зохион байгууллаа   
Үзсэн: 801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй