Шууд Chart

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ

2016-02-04 14:23:20

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барих гэж байгаагаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэв. 

Тэрбээр парламентад суудал бүхий улс төрийн намын удирдлагуудын зүгээс төрийн аливаа албан тушаалтны албан тушаалын байдлыг ашиглаж давуу байдал тогтоолгох, мөнгө санхүүгийн хандив авахыг хориглоно гэсэн заалтыг дээрх хуульд нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулжээ.

Мөн Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан тухай дуулгаад хуулийн өөрчлөлтөд санхүүжилтийн талаар тусгасан гэв.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ   
Үзсэн: 1226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.81.169.xxx [183.81.169.xxx] 2016-02-04 14:50
МАН-ын М.Энхболд баларсан. Хандив сайн цуглуулж магадгүй гэж дарга болгосон эрхэм.Өөрөөр юу ч байхгүй нөхөр. З.Энхболд хуулийг хүлээж авах болов уу. Улс төрийн намуудын тухай хууль яаралтай хэлэлцүүлэх шаардлага байна аа. 2 том нам 10 хоногийн завсарлага авах байх даа.

Бидэнтэй нэгдээрэй