Шууд Chart

Брюсселийн "Хөгжмийн зэмсгийн музей"-д морин хуур, ятга хандивлажээ

2016-03-01 16:24:20

Францын Лилль хотын их сургуулийн Хөгжим судлалын тэнхимийн профессор Алан Дежак хувийн цуглуулгадаа байсан Монголын үндэсний уламжлалт хөгжмийн зарим зэмсэг, дуу хөгжмийн пянз болон монгол дуу, хөгжмийн холбогдолтой ном товхимолыг Брюсселийн "Хөгжмийн зэмсгийн музей"-д хандивласан байна.

Түүний цуглуулгад 3 морин хуур, 2 ятга, 1 эхлэл хуур, 1 дөрвөн чихтэй хуур, 3 лимбэ шашны зан үйлийн болон бусад зэрэг нийт 37 нэр төрлийн хөгжмийн зэмсэг, Монголын хөгжмийн холбогдолтой 200 гаруй ном товхимол, хөгжмийн 2 гар бичмэл, 100 пянз, 80 диск, 70 кассет, 33 видео бичлэг, 200 гэрэл зураг байсан аж.

Морин хуур, ятгыг тус музейн үзэсгэлэнгийн танхимд байрлуулсан бол тэдгээрийн гэрэл зураг, товч танилцуулгыг уг музейн вэбсайт /www.mim.be /-ад байршуулснаас гадна бусад материал нь тус музейн "Номын сан"-д хадгалагджээ.

Профессор Алайн Дежак нь 1980-аад оноос Монгол хэл, соёлыг судалж эхэлсэн, тэр дундаа Монголын үндэсний хөгжмийн зэмсгийг ихээхэн сонирхож олон тооны судалгааны материал цуглуулсан монголч эрдэмтэн юм. Тэрбээр Улаанбаатар дахь Францын ЭСЯ-нд соёлын атташе, МУИС-д зочин багшаар ажиллаж байжээ.

Түүний Монголын үндэсний хөгжмийг судлах, гадаадад сурталчлан таниулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасан байна.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Брюсселийн "Хөгжмийн зэмсгийн музей"-д морин хуур, ятга хандивлажээ   
Үзсэн: 1442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй