Шууд Chart

Германд Улаанбаатарыг сурталчлав

2016-03-14 11:21:13

Дэлхийн 186 орны 10000 гаруй байгууллага оролцдог "Ай-Ти-Би Берлин" үзэсгэлэн 50 дахь удаагаа болж өндөрлөлөө. Тус үзэсгэлэнд манай улс 1989 оноос эхлэн оролцсон бол Улаанбаатар хотыг бие даасан аялал жуулчлалын зорих газар болгон таниулах ажил хоёр дахь жилдээ хийгдэж байна. Энэ жил Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, МИАТ ХК, 6 тур оператор компани, үндэсний урлагийн хамтлаг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 6 хоногийн турш улс, хотын аяллын мэдээлэл өгч, сурталчилгаа явуулж ажиллав.

Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улс 100 м.кв талбайд тохижилт хийсний 1/3 хэсэгт Улаанбаатар хот, "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохиогдох соёлын арга хэмжээнүүдийг сурталчиллаа. Үзэсгэлэнгийн үеэр болдог олон улсын хурал, семинаруудын онцлох чиглэл нь мэдээллийн технологи, жуулчдын аюулгүй байдал, дүрвэгсдийн асуудал байсан. Үзэсгэлэнгийн 2016 оны түнш орноор Мальдив улс ажилласан юм. 















Нийтэлсэн: Ж.Тагтаа

Германд Улаанбаатарыг сурталчлав  
Үзсэн: 1310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй