Шууд Chart

Энэ долоо хоногийн сүүлчээр зуны цагийн хуваарьт шилжинэ

2016-03-22 11:16:11

Энэ сарын 25-26-нд шилжих шөнө Монгол Улс зуны цагийн хуваарьт шилжинэ. Иргэд 26-ны шөнийн 02 цагт цагаа нэг цагаар урагшлуулах буюу 03 цаг болгоно гэсэн үг. Харин есдүгээр сард эргээд өвлийн цагийн хуваарьт шилжих юм.

Дашрамд өгүүлэхэд, 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын XIV ээлжит хуралдаанаар Монгол Улсад зуны цагийн хуваарьт шилжих тухай хэлэлцэж баталсан. Энэ тогтоолд:

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон юм.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногийн сүүлчээр зуны цагийн хуваарьт шилжинэ   
Үзсэн: 1336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй