Шууд Chart

Монгол Улсын иргэд Индонез улс руу аялал, жуулчлалын зорилгоор визгүй зорчдог боллоо

2016-03-23 11:45:45

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа ЭСЯ 2014 онд байгуулагдсан цагаасаас эхлэн тус улсад визгүй зорчих орнуудын тоонд Монгол Улсыг багтаах чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн байна. 2015 онд болсон Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын комиссын Анхдугаар хуралдааны үеэр энэхүү асуудлыг судлахаар тохиролцсоны дагуу Бүгд Найрамдах Индонез Улсын Засгийн газар гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдний зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилгоор тус улсад визгүй зорчих орнуудын дотор Монгол Улсыг оруулжээ.

2016 онд Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан, түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын жуулчдыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын талын саналыг нааштай хүлээн авч манай иргэд энэ оны 3 дугаар сарын 22-ноос эхлэн Индонез руу 30 хүртэлх хоногийн хугацаанд зөвхөн аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчих боломжтой боллоо.

Монгол Улсын иргэд Индонезид зорчихдоо тус улсын хилийн хянан шалгах цэгүүдэд хүчин төгөлдөр паспорт, 30 хоногийн дотор буцах тийз болон зочид буудлын захиалгыг баталгаажуулсан хуудас үзүүлэх шаардлагатай юм.

Бизнес болон хэвлэл мэдээллийн шугамаар Индонез руу зорчих тохиолдолд виз авах шаардлагатай болохыг тус ЭСЯ-наас анхааруулж байна.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Монгол Улсын иргэд Индонез улс руу аялал, жуулчлалын зорилгоор визгүй зорчдог боллоо   
Үзсэн: 1691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй