Шууд Chart

“Ил хаант улсын везирийн тогтолцоо” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ

2016-04-12 10:09:01

Түүхч Дануугийн Анхбаяр “Ил хаант улсын везирийн (шадар сайдын) тогтолцоо” сэдвээр Анкарагийн их сургуульд 2016 оны дөрөвдүгээр сарын 11-нд түүхийн ухааны докторын зэрэг амжилттай хамгаалав. Түүний бичсэн эрдмийн ажил нь 1256 оноос хойш 100 орчим жил оршин тогтносон Монголын Ил хаант улсын түүхийн судалгааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан даацтай бүтээл болсныг эрдмийн зөвлөлийн гишүүд цохон тэмдэглэв.

Эрдмийн зэрэг хамгаалах хуралдааны дараа Д.Анхбаярт докторын өмсгөл өмсгөх ёслолд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч, Анкарагийн их сургуулийн хүндэт доктор Н.Багабанди, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор, профессор Б.Батхишиг нар оролцож, Анкарагийн их сургуулийн түүхийн тэнхмийн эрхлэгч, Д.Анхбаярын эрдэм шинжилгээний ажлын удирдагч, доктор, профессор Илхан Эрдэм, Гази их сургуулийн түүхийн тэнхмийн эрхлэгч, Эрдмийн зөвлөлийн дарга, доктор, профессор Казим Яшар Копраман нарт болон Эрдмийн зөвлөлийн гишүүдэд баяр хүргэн, эрдэмтэн багш, оюутан, залуучуудад хандаж үг хэлэв.

Түүхч Д.Анхбаяр сүүлийн гурван жилд Анкара дахь Монгол Улсын Элчин сайдын яамны судалгааны багт орж ажиллан, Турк, Иран, Азербайжан дахь Монголын түүхтэй холбоотой дурсгалт газруудыг судалсан бөгөөд “Монголын Ил хаант улсын түүх, соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйлс”, “Ил хаадын замаар”, “Монгол, Туркийн харилцааны хөгжил” зэрэг номыг хамтран бичсэн юм байна.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

“Ил хаант улсын везирийн тогтолцоо” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ   
Үзсэн: 1138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2016-04-12 20:41
Bayar hurgey

Бидэнтэй нэгдээрэй