
Уул уурхайн нөхөн сэргээлт хийх хариуцлагыг тухайн орон нутгийн иргэд зөвхөн том компаниудад хүлээлгэдэг байсан бол одоо гар аргаар алт олборлодог хувь хүнд ч хүлээлгэдэг боллоо.
Ийм болсны ач холбогдол нь хоёр жил бичил уурхай ашиглагчидтай хамтран ажилласны үр дүн гэнэ. Одоогийн байдлаар есөн аймгийн 17 байршилд бичил уурхайн нөхөн сэргээлт хийгээд байна.
Жишээ нь, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт олборлолт хийсэн нэг га газар л гэхэд өмнө нь өм цөм ухагдаж, нүх үлдээд байв. Ойр орчимд нь ч өвс, мод ургахаа байж салхины аясаар шороо бужигнана. Харин нөхөн сэргээлт хийснээр энэ байдал тэс өөр болж, цэцэглэжээ.
Бичил уурхайн нөхөн сэргээлт амжилттай хэрэгжсээр байна | ||
Үзсэн: 657 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.