Шууд Chart

Түрээсийн байрыг өмчлөх асуудал түрээслэхээс өөр зохицуулалтаар шийдэгдэнэ

2016-04-21 16:35:09

Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Сайдын цаг” уулзалтад оролцож, ипотекийн зээл болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журамд өөрчлөлт оруулж, алслагдсан 3 дүүрэг, гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүс болон орон нутагт баригдсан орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгох шийдвэрийг гаргасан. Иргэд болон барилгын компаниудын зүгээс шинэ суурьшлын бүстэй холбоотой санал хүсэлт их ирж байгаа учраас Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хэллээ.


Түрээсийн төлбөрөөсөө илүү төлбөр  төлөөд  урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн нөхцөлд өмчлөх эрх нь үүсдэг зохицуулалт хийгдэнэ


2010 онд батлагдсан тус хөтөлбөрт шинэ суурьшлын бүсийг байршлыг тодорхойлж, тусгасан ч өнгөрсөн 6 жилийн хугацаанд шинэ суурьшлын бүс өргөжин тэлсэн учраас хөтөлбөрт өөрчлөлт оруулвал зарим барилга, орон сууцны хүүг 5 хувь болгох боломжтой болох юм байна.

Мөн тэрээр түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг Төрийн орон сууцны корпораци бүртгэснээс 2368 иргэний материал холбогдох шаардлага хангаж, баталгаажсан байна. Цахим сугалааг дөрөвдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчид зарим асуултад хариулт авлаа. Түрээсийн орон сууцыг өмчлүүлэхтэй холбоотой асуултад Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өмчлөх асуудал түрээслэхээс өөр зохицуулалтаар шийдэгдэнэ. Хэрэв өмчлүүлэхээр шийдвэрлэвэл Монголын Ипотекийн корпораци арилжааны банкуудтай гэрээ хийх шаардлагатай болно. Мөн иргэн тодорхой хугацаанд түрээсийн төлбөрөөсөө илүү төлбөр  төлөөд  урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн нөхцөлд өмчлөх эрх нь үүсдэг зохицуулалт хийгдэнэ гэж хариуллаа.


Түрээсийн байрыг өмчлөх асуудал түрээслэхээс өөр зохицуулалтаар шийдэгдэнэ  
Үзсэн: 1147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-04-22 14:19
тиимш дээ аль болох иргэнээ хохироохгүи орон сууцыгнэ өөртнө олгогдохоор хиивэл зөв ш дээ. ядуураад яаж баира авна. энэ засгиин газриин үед дээшээ гарах болов у.

Бидэнтэй нэгдээрэй